Худалдаа эрхлэгчид "Сэрэмжид хором үгүй" санаачлагын аянд нэгдлээ



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Сэрэмжид хором үгүй" аяны хүрээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа Баруун бүс төв зах, Бугаан гол, Хан-Орд, Ургамал захын худалдаа эрхлэгч, үйлчлүүлэгчдэд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, шаардлага тавьж ажиллажээ.



Бугаан гол, Хан-Орд захуудын худалдаа эрхлэгчид нь  амны хаалт зүүх, гар угааж халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын хувцас хэрэгслийг өмсөх зэрэг эрүүл ахуйн дэглэмийг баримтлан ажиллаж байна. Тэд "Сэрэмжид хором үгүй" аянд нэгдэж, хором бүр сэрэмжилж, идэвх санаачлагатай байхаа илэрхийлсэн аж.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ