Мал амьтны сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ



Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны А/126, сумын Засаг даргын 2020 оны А/120 дугаар захирамж "Ариутгал халдваргүйжүүлэлтийн сарын аян"-ы хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасаг хамтран Сангийн хэрэм, Буянт голын ай сав газар, үерийн далан, нисэхийн урд тал, Цэвэр усны станцын дээд тал, Цагаан морь зах зэрэг газруудад байсан мал амьтны сэг зэм болон арьс, шир зэрэг хог хаягдлыг  ачиж зайлуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийв. Энэхүү ажлыг энэ оны 4 дүгээр сарын 6 -7-нд зохион байгуулж 28 үхсэн нохой, 9 бод, 36 бог, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг нийт 5 машин сэг зэмийг устгаж, 780 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ