Аймгийн МХГ-аас иргэдэд зөвлөмж өгч, 50 орчим амны хаалт олгов



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх, санаачлага, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 01-30-ны өдрүүдэд "Сэрэмжид хором үгүй" аян өрнүүлж байна.
Тус аяны хүрээнд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд өнөөдөр нийтийн эзэмшлийн зам, талбай, зах, худалдааны төвүүдээр явж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, шаардлага хяналт тавьж ажиллалаа. Мөн амны хаалт зүүх ёстой гэдэг уриалга дэвшүүлэх замаар 50 орчим хүүхэд, өндөр насанд амны хаалтыг нэг удаа олгов.  
Түүнчлэн энэхүү аяны хүрээнд иргэд, албан байгууллагуудын дунд шинэ төрлийн коронавирусний  халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сэрэмжид хором үгүй” сэдвийн дор цахим уралдаан зарласан юм. 
Иргэд олон нийт  урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий агуулгатай видео шторк, гар зураг, постер, шүлэг, эссэ, нийтлэл, бусад бүтээлээ “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар”-ын пэйж хуудсанд зөвхөн цахим хэлбэрээр /фэйсбүүк чат, пэйж рүү постлох байдлаар/ ирүүлнэ үү. Энэхүү цахим уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Хамгийн их хандалт LIKE, SHARE цуглуулсан 6 бүтээлийг шалгаруулан шагнаж урамшуулах болно. Бие биенээ сэрэмжлүүлье. Сэрэмжид хором үгүй.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ