Д.Лхагвасүрэн:Сайхан сэтгэлийн ерөөлөө шингээн эх газрынхаа шимийг хүртдэг



"Хотол төгс”
хэмээх Төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр  Ховд аймгийн газар тариалан эрхлэгчдээс 3 тариланч Улсын аваргаар шалгарсан. Тэдний нэг нь Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Д.Лхагвасүрэн юм. Тэрбээр өсөх наснаасаа өдий хүртэл мал аж ахуй, газар тариалангийн салбарт өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн нэгэн. Ийнхүү газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг төр засагтаа ийнхүү үнэлүүллээ.



Улсын аварга тариаланч цол хүртсэн Лхавгасүрэн, гэргий Тунгалагийн хамтаар жил бүр 5-8 га талбайд төмс хүнсний ногоо тариалж жилдээ 20 тн ургац хураан авдаг байна. Гэхдээ жил жилд  авах ургацын хэмжээ харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн жилийн өнгө, хур борооны чийгшил бас дээрээс нь эзэн хүний сайхан сэтгэлийн ерөөлөөр байгаль дэлхий, эх газар шим, өгөөжөө  хайрладаг хэмээн ярьж байлаа.  

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ