Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг БНХАУ-ын тал дэмжин ажиллахаа илэрхийлжээ



Монгол Улсын Засгийн газар импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон холбогдох яамны төлөөлөл тэргүүтэй албаны хүмүүс Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын төслийн явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлэхээ мэдэгдсэн. 
Тэгвэл энэ асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын Сангийн яам, Эрчим хүчий яаманд хариу бичиг ирүүлжээ. Энэхүү бичигт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд хийсэн анхан шатны үнэлгээг БНХАУ-ын Худалдааны яам хүлээн зөвшөөрчээ.  Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлт хийх бүрэн боломжтой, эдийн засгийн хувьд Монгол Улсад нэн үр ашигтай төсөл гэдэг дээр санал нэгдсэн байна. 
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, хямд найдвартай эх үүсвэртэй болох юм. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ