Ховд аймгийн "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих" арга хэмжээний бүртгэл



Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг зохион байгуулж байна. Та энэхүү үйл ажиллагаанд оролцсоноор танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх, санхүүжилт авах зэрэг олон боломжийг өөртөө нээх болно. 
Арга хэмжээний тухай: Ховд аймагт оршин суугаа залуусын гарааны бизнес эрхлэлтийг дэмжих хүрээнд шинэ бизнес эрхлэх хүсэлтэй залуустаа 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах боломжийг олгож байгаа юм. Үүнд та ямар ч төрлийн бизнес санаатай байж болох бөгөөд “Startup Mongolia” байгууллагын гарааны бизнесийг дэмжих сургалт хөтөлбөрт 3 өдрийн турш хамрагдан бизнес санаагаа хөгжүүлэн багаар ажиллаж, сүүлийн өдөр санаагаа танилцуулан шалгаруулалтад орох юм. Үйл ажиллагаа нь улсын онцгой комиссын зааварчилгааны дагуу онлайн хэлбэрээр зохион байгуулагдах болно. 
Тавигдах шаардлага:  Оролцогчид 15 - 34 насных байх, Ховд аймгийн харьяа байх, 3 өдрийн турш оролцох боломжтой байх, Төрийн албан хаагч байж болохгүй. 
Үйл ажиллагаа болох өдөр: 2020 оны 12-р сарын 18,19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/YpLYa5URz8YnA8hY6 
Холбоо барих утас: 86778607, 94058805, 80878805

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ