Аргын тооллын 1 сарын 4. Даваа (Сумьяа ) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 4. Даваа (Сумьяа ) гараг (2021)
-Билгийн тооллын 21, хар хулгана, бага морь-10 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:13.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, тустай үйлийг бүтээх, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд байрлах тул мэс бүү хүргэ.

                                  Зурхайч лам Д. Цогтбаатар (Гандантэгчэнлин хийд). 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ