-Аргын тооллын 1 сарын 6. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 6. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын 23, хөх бар, тугчин-12 од, суудал мод, мэнгэ 2 хар, үл зохилдохын барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:15.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс бүү засуул тэрсүүүдий өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ