-Аргын тооллын 1 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын 24, хөхөгчин туулай, салхины эх-14 од, суудал хий, мэнгэ 1 цагаан, хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:16.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар алга, хонгонд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохойжилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ.Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, равнай үйлдэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ