Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэг “Цагаан сар” сэдэвт бүтээлч уралдааныг зохион байгуулжээ



Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас өгсөн чиглэлийн дагуу хүүхдийн бүтээлч үйлийг дэмжсэн дасгал даалгаврыг хүртээмжтэй байдлаар бэлтгэх, хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн уламжлалт тоглоом, ёс заншил, түүх соёл, онцлогийн талаарх арга зүйн зөвлөмж боловсруулах, хэрэглэгдэхүүний баяжилт хийх зорилгоор Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэгээс “Цагаан сар” сэдэвт бүтээлч уралдааныг энэ оны нэгдүгээр сарын 06-21-ний өдөр зохион байгууллаа.



Тус цэцэрлэг нь 26 багш, ажилтантай бөгөөд 250 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлдэг. Иймээс “Цагаан сар” бүтээлч уралдааны хүрээнд багш, ажилтнууд 6 багт хуваагдан ажиллаж, ардын уламжлалт ёс заншлыг тусгасан, хүүхдийн бүтээлч үйлийг дэмжсэн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрсдийн гараар урлан бүтээжээ. Түүнийгээ энэ өдөр хамт олныхоо дунд нээлттэй танилцуулж, давхардсан тоогоор 62 төрлийн 870 орчим хөлөгт тоглоом, 30 төрлийн 600 гаруй оньсон тоглоомоор сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт хийсэн байна. 



Ийнхүү Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэгийн хамт олон сургалтын хэрэглэгдэхүүнээ бүтээлчээр баяжуулахаас гадна монгол ахуй, уламжлалыг харуулсан ангийн буланг үе шаттай тохижуулж, цэцэрлэгийн дотоод орчны тохижилтыг сайжруулах, хүүхдийн сурч хөгжих боломжийг өргөжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж буй. 

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ