-Аргын тооллын 2 сарын 3. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 2 сарын 3. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын 21, хар морь, тэргүүн дагуул-13 од, суудал төмөр, мэнгэ 1 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:17-17:55.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ