-Аргын тооллын 2 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



-Аргын тооллын 2 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын 22, харагчин хонь, салхины эх-14 од, суудал огторгуй, мэнгэ 9 улаан, хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:57.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ.Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ