-Аргын тооллын 2 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 2 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 27, улаагчин гахай, суулга-19 од, суудал хий, мэнгэ 5 шар, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:09-18:03.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч могой, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, гэр байшин барих, сан тавих, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцох, худалдаа наймаанд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, анд бололцоход муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ