Шим Ус ОНӨААТҮГ-т тусгай зориулалтын бохир ус соруулах, татан зайлуулах автомашин хүлээлгэн өглөө

May be an image of one or more people, people standing and road

Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнгөрөгч 2020 оны 10-р сард Ховд аймагт ажилласан. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Шадар сайдад биечлэн Ховд аймгийн бохир ус татан зайлуулах үйл ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмж хуучирсан тухай мэдээллийг хүргэж, онцгой байдлын шугамаар шинэ тоног төхөөрөмжтэй болгож өгөх хүсэлт тавьсан юм. Тухайн хүсэлтийн дагуу УОК-оос орон нутгийн Шим Ус ОНӨААТҮГ-т нийлүүлж буй тусгай зориулалтын бохир ус соруулах, татан зайлуулах автомашиныг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар өнөөдөр /2021.02.08/ албан ёсоор гардуулан өглөө. 2018 онд үйлдвэрлэгдсэн тус автомашин нь орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн төдийгүй данхраад, маслын шүүр, запас дугуй, тусгай зориулалтын машины тэмдэг тэмдэглэгээ, халуун тогоо гэсэн нэмэлт тоног төрөөхөмжөөр тоноглогдсон  бөгөөд нийт 68 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Ийнхүү Шим Ус ОНӨААТҮГ-ын машин техникийн хүчин чадлыг сайжруулснаар бохир ус татан зайлуулах, шугамын бөглөрөл, тагларалыг түргэн шуурхай арилгаж, шуурхай ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

No photo description available.

May be an image of one or more people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ