Эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрүүдийн талаар санал авч эхэллээ

May be an image of 1 person, standing and text that says '제전 энии танхим 고도 коронавируст халдвар коронавирус'

Эрүүл мэнд, боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд тусгах санал авах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ.
Аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэнд, боловсролын салбарт хэд хэдэн дэд хөтөлбөрийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгасан. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт “ЭРҮҮЛ ИРГЭН”, “ЭХ ХҮҮХДИЙН ЭЭЛТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”, ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН”, “ЭРҮҮЛ ЭР ХҮН” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Харин боловсролын салбарт “ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ”, “ЧАДВАРЛАГ БАГШ, ОЮУТАН, СУРАГЧ”, “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Шинээр боловсруулж хэрэгжүүлэх учраас дээрх хөтөлбөрүүдэд тусгах санал авах зорилгоор төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан анхны хэлэлцүүлгийг өчигдөр /2021.02.10/ зохион байгууллаа. Цаашид иргэд олон нийтийн дунд 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүлэг, уулзалтаас гарсан саналыг тусган дээрх хөтөлбөрүүдийг боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулахаар төлөвлөж байна.

May be an image of one or more people and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ