2021 оны ЭЕШ-ын цахим бүртгэл 02-р сарын 25-нд эхэлнэ

May be an image of 1 person and text

2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/  болон МХБШ-ын шалгуулагчдын  онлайн бүртгэл www.eec.mn  цахим хуудсаар, орон даяар,  Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ. Бүртгэл 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.  Энэхүү шалгалтад 2021 онд сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Иймээс та бүхэн хугацаандаа амжиж бүртгэлээ хийлгэнэ үү.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ