Сумдын ИТХ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгууллаа

May be an image of one or more people, people standing, people sitting and indoor

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтуудыг  мөрдлөг болгон сумын ИТХ-ын болон багийн ИНХ-ын үйл ажиллагаа, Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дуут, Манхан, Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдад ажиллалаа.

May be an image of 2 people, people sitting and indoor

Тус ажлын хэсэг ажлын хүрээнд сумдын ИТХ-ын болон багийн ИТХ-ын үйл ажиллагааг үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журмын дагуу холбогдох материалуудтай танилцах, арга зүйн зөвлөгөө өгөх, khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, хэвийн ажиллуулахад арга зүйн зөвлөгөө өгөх, сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ болон бусад зөвлөлүүдийн үйл ажиллагаатай танилцав. Түүнчлэн Төрийн болон төсөвт байгууллагаас иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа өнөөгийн байдал, стандартыг мөрдөн ажиллаж буй үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх, Багийн ИНХ-ын үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааг үнэлэх, арга зүйн зөвлөмж өглөө. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгааллын байдал, Тэргүүлэгчдийн хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

May be an image of 2 people, people sitting and people standing

May be an image of one or more people, people standing and people sitting
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ