Л.Ариунаа аймгийн Статистикийн хэлтсийн даргаар томилогдов



Монгол улсын Үндэсний Статистикийн хорооны даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар аймгийн Статистикийн хэтсийн даргаар Л.Ариунааг томилсон байна. Үүний дагуу өнөөдөр /2021.03.05/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд тушаал, хэлтсийн тамга тэмдгийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ.



Л.Ариунаа нь 2002 оноос Статистикийн хэлтсийн мэргэжилтэн, 2013 оноос хойш ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан бол өнөөдөр ийнхүү тус хэлтсийн даргаар томилогдож байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд салбартаа олон жил ажилласан туршлагатай, тиймээс ажилдаа илүү хариуцлагатай байж, манлайлж ажиллахыг хүслээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ