-Аргын тооллын 7 сарын 16. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 7 сарын 16. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 21, улаан нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, могойг хүлэгч-25 од, рашаан барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:09-20:46.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, лам болох, буян номын үйл, ном сонсох, бэрийн үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, нүүдэл хийх, өвчтөнд очих, цэрэгт мордох, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, нохой тэжээх, хатуу үйл ажил хийх, хэрүүл хийх, бузарыг дарж, дайсагнах үйл, хүүр түлэх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ