Гэрийн ажиглалтад байсан иргэдээс халдвар илрээгүй



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лабораторид их эмч, лаборант, үйлчлэгч гээд нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг 2 ээлжээр ажиллаж байна. 
2021 оны 04 дүгээр сарын 11-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 280 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж 128 болсон байна. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс халдвар илэрчээ. Гэрийн ажиглалтад байсан иргэдээс халдвар илрээгүй байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”-54, “Тусгаарлах эмнэлэг-2”-т 45 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдөр халдвар авсан 5 иргэнийг тээвэрлэнэ.   

7 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

Өнгөрсөн өдрүүдэд нийт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Эдгэрч эмнэлгээс гарах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэх юм.   

Өнөөдрийн  /2021.04.12-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 105 иргэн тусгаарлан ажиглах байранд, 529 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 612 иргэн байна.

“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ