"Ковид-19"-ийн халдвар авсан Зэрэг сумын 9 иргэний ойрын хавьтлын 110 иргэний PCR шинжилгээний хариу бүгд "СӨРӨГ" гарлаа



Өчигдөр /2021.04.18/ Зэрэг сумаас 9 иргэн “Ковид-19”-ийн халдвартай болох нь PCR шинжилгээгээр батлагдсан. Эдгээр иргэдийн ойрын хавьтлын 110 иргэнээс авсан сорьцод хийсэн шинжилгээний хариу дөнгөж сая /2021.04.19.17:00/ цагт гарлаа. 

Нийтдээ 144 сорьцод шинжилгээ хийснээс 2 эерэг гарсан. Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан нэг иргэнээс, Жаргалант сумын харьяат, сайн дураараа шинжилгээ өгсөн нэг иргэнээс халдвар илэрчээ. Энэ нь халдвартай иргэний ойрын хавьтал байх магадлалтай. Чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ