Олон хоног маш хүнд оноштой эмчлүүлж байсан иргэний бие сайжирчээ



2021 оны 05 дугаар сарын 30-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 31-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 228 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 139 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 89 сорьцод тус тус PCR шинжилгээ хийсэн байна. Халдварын тохиолдол нийт 1-ээр нэмэгдэж батлагдсан тохиолдол 269 боллоо.  

Тодруулбал, БОЭТ-ийн "Тусгаарлах эмнэлэг"-т хэвтэн эмчлүүлж буй Улаанбаатар хотоос  ирсэн халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу “ЦАМБАГАРАВ” зочид буудалд тусгаарлагдаж байсан 2 настай хүүхдээс халдвар илэрчээ. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.31/ байдлаар 18 хүн хэвтэн эмчлүүлж байна. Олон хоног маш хүнд оноштой эмчлүүлж байсан нэг иргэний бие чадварлаг эмч, ажилчдын эмчилгээний үр дүнд сайжирч хүндэвтэр байдалд шилжсэн байна. Харин бусад нь хөнгөн байна. Халдвартай 2 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”- рүү өнөөдөр тээвэрлэнэ.



Өнөөдрийн /2021.05.31-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 118, тусгаарлан ажиглах байранд 123, гэрийн тусгаарлалтад-6, гэрийн ажиглалтад-410 иргэн байна.  


Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ