Сүүлийн 24 цагт /07.26-07.27/ 30 иргэнээс халдвар илэрч 52 хүн эдгэрчээ



Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээ

2021 оны 07 дугаар сарын 26-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 27-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 381 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 30-аар нэмэгдэж нийт 2191 боллоо. 

Тодруулбал,
Ховд сумаас 3, Манхан сумаас 2, Буянт сумаас 1, Эрдэнэбүрэн сумаам 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 24 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Наран багт оршин суух 4,
-Тахилт багт оршин суух 3,
-Магсаржав багт оршин суух 1,
-Бугат багт оршин суух 1,
-Буянт багт оршин суух 3,
-Цамбагарав багт оршин суух 4,
-Алагтолгой багт оршин суух 1,
-Рашаант багт оршин суух 3,
-Баатархайрхан багт оршин суух 2,
-Бичит багт оршин суух 1,
-Цементийн үйлдвэрээс 1 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.27/ байдлаар 147 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 35 нь 0-18 насны хүүхэд, 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-0, хүнд-5, хүндэвтэр-41 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 11 хүн хэвтэн эмчлүүлж байна. 
Тэгвэл Жаргалант суманд 169, сумдад 10 нийт /179/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 52 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1893 нь эдгэрлээ. 
Өнөөдрийн /2021.07.27-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1686 иргэн гэрийн тусгаарлалтад байна.  

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ