Сүүлийн 24 цагт /07.28-07.29/ 24 хүнээс Коронавируст халдвар илэрчээ



2021 оны 07 дугаар сарын 28-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 29-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 207 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 27-оор нэмэгдэж нийт 2288 боллоо. 
Тодруулбал, Мянгад сумаас 1, Манхан сумаас 1 иргэнээс  халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 25 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Магсаржав багт оршин суух 4,
-Бугат багт оршин суух 1,
-Буянт багт оршин суух 3,
-Цамбагарав багт оршин суух 4
-Алагтолгой багт оршин суух 3,
-Наран багт оршин суух 1,
-Баатархайрхан багт оршин суух 1,
-Рашаант багт оршин суух 3,
-Багийн харьяалал нь тодорхойгүй 5 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.29/ байдлаар 137 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 34 нь 0-18 насны хүүхэд, 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс хүнд-6, хүндэвтэр-31 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 15 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Цэцэг суманд 2 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна. 

Тэгвэл Жаргалант суманд 200, сумдад 19 нийт /219/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 22 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1916 нь эдгэрлээ. 
Өнөөдрийн /2021.07.29-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1957 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ