-Аргын тооллын 8 сарын 6. Баасан (Сугар) гараг (2021)



-Аргын тооллын 8 сарын 6. Баасан (Сугар) гараг  (2021)
-Билгийн тооллын 28, улаан нохой, өглөгт охин-6 од, суудал төмөр, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:35-20:20. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, бэрийн үйл, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар (утсаар зурхайн үзлэг, мэргэ хийхгүй).
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ