-Аргын тооллын 8 сарын 7. Бямба (Санчир) гараг (2021)



-Аргын тооллын 8 сарын 7. Бямба (Санчир) гараг (2021)
-Билгийн тооллын 29, улаагчин гахай, найралт эх-7 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, түлэхийн барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр. Намрын уур-15:45.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:18. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ