-Аргын тооллын 8 сарын 9. Даваа (Сумьяа) гараг (2021)



Намрын эхэн улаан бич (их) сар, 8 цагаан мэнгэ, ус суудалтай.
-Аргын тооллын 8 сарын 9. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 1, шарагчин үхэр, их морь-9 од, суудал уул, мэнгэ 3 хөх, үхэхийн барилдлагатай өдөр. Тэрсүүд, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:39-20:15. 
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ