Б.Мөнхзоригийн бүтээл “Монгол орны жигүүртэн” гэрэл зургийн зургийн уралдаанд 2 дугаар байр эзэлжээ



Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран уламжлалт “Монгол орны жигүүртэн” гэрэл зургийн зургийн уралдаан зарлаж дүнгээ гаргажээ. Олон нийтийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, шувуу ажиглагч сонирхогчдыг дэмжих зорилгоор зохион байгуулсан тус уралдааны II байранд Б.Мөнхзориг шалгарч шагналаа гардан авчээ. Өөрөөр хэлбэл, Kodak гэрэл зургийн газар 60х90 хэмжээний зураг угаалгах эрхийн бичиг, "Хүрээлэн" амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн "Нэгэн зургийн түүх" буланд бүтээлийг танилцуулж сурталчилахаар болжээ.

Б.Мөнхзориг нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Алтай соёны бүсийн салбарын Мэдээлэл, сурталчилгааны туслах ажилтанаар ажиллаж байгаа. "Өөр өнцөг" гэрэл зургийн клубын гишүүн. Тэрбээр Ховд нутгийн байгалийн болон ан амьтан, араатан жигүүртэн, үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгасан байдаг ба дээрх уралдаанд "Эгэл хилэн жигүүр" бүтээлээ илгээжээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ