-Аргын тооллын 9 сарын 11. Бямба (Санчир) гараг (2021)



-Аргын тооллын 9 сарын 11. Бямба (Санчир) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 5, хар нохой, эрхтний тэргүүн-15 од, суудал мод, мэнгэ 6 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:23-19:13.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч луу, гахай, хулгана жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ