ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 489 хүн эдгэрч шинээр 306 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дугаар сарын 13-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 796 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 282 эерэг, 95 сорьцод PCR шинжилгээ хийхэд 24 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 306-аар нэмэгдэж нийт 12804 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 14, Булган сумаас 8, Буянт сумаас 6, Дарви сумаас 23, Дуут сумаас 7,  Дөргөн сумаас 9, Зэрэг сумаас 14, Манхан сумаас 13, Мөнххайрхан сумаас 6,  Мөст сумаас 5, Мянгад сумаас 8, Үенч сумаас 17, Чандмань сумаас 2, Ховд сумаас 4, Цэцэг сумаас 21, Эрдэнэбүрэн сумаас 10  иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 139 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.14/ байдлаар нийт 725 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 426 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 42 нь “Ач заяа” эмнэлэгт, 257 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 53 нь 0-18 насны хүүхэд, 61 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 13, хүнд-52, хүндэвтэр-273, хөнгөн 386 хүн байна. 



Тэгвэл Жаргалант суманд 1965, сумдад 1166 нийт /3131/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 489 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 8978 нь эдгэрсэн  байна. 

Сүүлийн 24 цагт нийт 273 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 10 нь 1 дүгээр тун, 38 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55912 хүн буюу 88,0 хувь нь 1 дүгээр тунд, 51895 хүн буюу 81,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 225 хүн хамрагдаж нийт 3266 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ