ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 196 хүн эдгэрч, шинээр 104 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дүгээр сарын 26-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 27-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 301 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 104 эерэг. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 104-өөр нэмэгдэж нийт 14928 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 6, Булган сумаас 31, Дарви сумаас 1, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 11, Манхан сумаас 5, Мөст сумаас 4, Мянгад сумаас 1, Үенч сумаас 1, Чандмань сумаас 2, Цэцэг сумаас 5 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 35 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.27/ байдлаар нийт 507 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 258 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 45 нь “Ач заяа” эмнэлэгт, 204 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 55 нь 0-18 насны хүүхэд, 40 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-27, хүндэвтэр-187, хөнгөн 292 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 754, сумдад 711 нийт /1465/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 196 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 12860 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 19 хэвээр байна.   

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ