Өнөөдөр Дарви сумын Мөрөн багийн нутаг Сутай хайрхан уулын бэл орчимд IV-V орчим баллын газар хөдлөлт боллоо



Өнөөдөр /2021 оны 12 сарын 24-ний өдөр орон нутгийн цагаар 07 цаг 49 минутад/ Ховд аймгийн Дарви сумаас баруун урд зүгт 27 км-ийн зайд магнитуд нь M=4.9 –тэй мөн 2021 оны 12 сарын 24-ний өдөр орон нутгийн цагаар 08 цаг 05 минутад Ховд аймгийн Дарви сумаас баруун урд зүгт 12 км-ийн зайд магнитуд нь M=4.3 –тай газар хөдлөлт боллоо.  



Уг газар хөдлөлт нь Дарви сумын Мөрөн багийн нутаг Сутай хайрхан уулын бэлд Баясгалантын ам, Овоон дэн гэх газар болсон байна.



Аймгийн төвийн иргэд болон зарим сумдаас мэдээлэл цуглуулахад уг хөдлөлт нь Дарви, Цэцэг, Зэрэг, Дарви, Мөст, Чандмань гэх сумын иргэд нэлээд мэдэрсэн бөгөөд бусад сумуудын хувьд газар хөдлөлтийн талаар мэдрээгүй байна. 

Иргэдийн ихэнх нь хүнгэнэсэн дуу гарч, машин явж өнгөрөхтэй төстэй чичэрхийлсэн, яндан зуух харшин дуугарах, дотор муухайрах, толгой эргэх зэргээр мэдрэгдсэн гэжээ. Үүнээс харахад газар хөдлөлт мэдэрсэн сумдын ард иргэдийн хувьд уг газар хөдлөлт нь урьдчилсан байдлаар IV-V Баллаар мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас байшин барилгад ямар нэгэн цууралт, гэмтэл үүсгээгүй байна гэж Одон орон геофизикийн хүрээлэн Ховд салбараас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ