-Аргын тооллын 12 сарын 29. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 12 сарын 29. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын 25, цагаагчин гахай, салхины эх-14 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:07. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, бусдад шүтүүлэхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ