-Аргын тооллын 1 сарын 7. Баасан (Сугар) гараг (2022)



-Аргын тооллын 1 сарын 7. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 5, цагаан бич, шувуун хошуут-24 од, суудал ус, мэнгэ 5 шар, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Бар, нохой, морь жилтнээ хийморийн буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:16. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Ном унших, замд гарах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, модны үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ