-Аргын тооллын 1 сарын 11. Мягмар (Ангараг) гараг (2022)



-Аргын тооллын 1 сарын 11. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 9, хөх хулгана, гоё хүүхэн-1 од, суудал гал, мэнгэ 1 цагаан, арвидахын барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:21.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. утас: 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ