"Шуурхай штаб"-ын хурлаас Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх чиглэлийг өглөө



Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" өнөөдөр /2022.01.12/ цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр БОЭТ, Эрүүл мэндийн газар болон Зооноз өвчин судлалын төв, Боловсролын газраас Коронавирусний нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулав. Мөн Эрүүл мэндийн даатгалын газраас албан байгууллагын төсвийн талаар мэдээлэл хүргэлээ. 



"Шуурхай штаб"-ын гишүүд дээрх нөхцөл байдлын талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргажээ. 
- Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох,
- Олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл хориглох,
- Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах,
- Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ