-Аргын тооллын 7 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг (2022)



-Аргын тооллын 7 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 8, цагаагчин тахиа, тэргүүн дагуул-13 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, хотол чуулганы барилдлагатай өдөр. Бага халууны улирал.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:52.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Харин хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлс, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, замд гарах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, хувцас эсгэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ