Ахмад багш Б.Шоовдой гуай "ГАВЬЯАТ БАГШ" боллоо



Боловсролын салбарт 45 жил тасралтгүй ажиллаж, 5000 гаруй  шавьд хичээл зааж эрдмийн замд хөтөлсөн ахмад багш Б.Шоовдой "ГАВЬЯАТ БАГШ" боллоо. Өдгөө нас сүүдэр 80 хүрч байгаа энэ буурал багшийн гавьяатын шагналыг өнөөдөр /2022.07.23/ УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулж баяр хүргэв.

Мөн төр захиргаа, эрүүл мэнд боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст Төрийн дээд одон медаль гардууллаа. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 92 настай Ц.Цэенхорлоо, Алтан гадас одонгоор төрийн үйлчилгээний байгууллагад насаараа ажилласан Д.Уранбилэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Н. Жаргалсүрэн, А. Уламбаяр, Ж. Ганболд нарын нэр бүхий хүмүүс шагнуулсан байна.



Мөн нэр бүхий зарим ахмад буурлуудад Ардын хувьсгалын 100 жилийн медаль гардууллаа.  








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ