-Аргын тооллын 8 сарын 7. Ням (Адьяа) гараг (2022)



-Аргын тооллын 8 сарын 7. Ням (Адьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 10, хар луу, хонгорцог-17 од, суудал гал, мэнгэ 9 улаан, түлэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Намрын уур орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:19.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ