-Аргын тооллын 8 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг (2022)



-Аргын тооллын 8 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 14, улаан бич, яруу эгшигт-21 од, суудал ус, мэнгэ 5 шар, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:41-20:12.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч бар, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ