МОЭНКО ХХК дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна



МОЭНКО ХХК дараах ажлын байранд 2022.12.30-ны өдрийн 17.00 цаг хүртэл анкет хүлээн авна. 

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ: 
-ОНЦГОЙ БАЙДАЛ АВРАХ БАГ ХАРИУЦСАН СУПЕРВАЙЗОР
-ОНЦГОЙ БАЙДАЛ АВРАХ БАГ ХАРИУЦСАН АЖИЛТАН
 
Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн уурхайд 14/14 ростероор ажиллах хүсэлтэй залуусыг ажилд урьж байна. 
Онцгой байдлын үед ээлжийн хүмүүсээ (бие бүрэлдэхүүнийг) зохион байгуулах онцгой байдалд тохирсон хамгийн үр дүнтэй аргыг боловсруулан хариу арга хэмжээг хохирол багатай түргэн шуурхай зохион байгуулах үүрэгтэй супервайзор болон түүний удирдлаганд ажиллах ажилтан шалгаруулж авна. 

-Холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байх,
-3 болон түүнээс дээш жил онцгой байдлын газар болон галын байгууллагад ажилласан туршлагатай, /Онцгой байдал, аврах баг хариуцсан ажилтны хувьд 1  жилийн ажлын туршлагатай байхад болно/ 
-ХАБЭА-н тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй,
-Уул уурхай, байгаль орчин, эрүүл ахуйн талаар зохих мэдлэгтэй байх,
-Галын машин жолоодох эрхтэй /С ангилалтай/
-Дүрэм, журам, заавар боловсруулах чадвартай, сургалтын материал бэлтгэх танилцуулах, ойлгуулах зохих чадвар, чадамжтай байх,
-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх,
-Уул уурхай, ашигт малтмалын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
-Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай, буруу зуршилгүй байх. 

Зөвхөн сонгогдсон ажил горилогчтой эргэн холбогдож ярилцлаганд урина. (Материалыг 2022 оны 12-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл өөрийн байранд болон и-мэйл хаягаар хүлээж авна) Хаяг: Ховд аймаг, Дарви сум, Хөшөөтийн уурхай, МоЭнКо ХХК, Ховд Голомт банкны 3 давхарт төлөөлөгчийн газар

Лавлах утас: 99147654, 99128240
Website: www.moenco.mn
Email: hr-mn@mongolia-energy.com; khosbayar.ne@mongolia-energy.com /Жич: И-мэйлээр 10mb файлаас илүү материал хүлээж авдаггүй тул багтаамжийг шалган материалаа ирүүлнэ үү.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ