-Аргын тооллын 3 сарын 18. Бямба (Санчир) гараг (2023)



-Аргын тооллын 3 сарын 18. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын 26, хөхөгчин гахай, яруу эгшигт-21 од, суудал хий, мэнгэ 2 хар, шидийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:00-19:01.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин могой, гахай, хулгана, үхэр жилтнээмуу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтах, замд гарах, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийх, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөхөд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ