Тариаланчдын зөвлөгөөнд 150 орчим хүн оролцож байна

4 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Вест хөтөлбөр хамтран “Тариаланчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. 
Зөвлөгөөнд зохион байгуулагч байгууллагууд, 17 сумын тариаланчид болон салбарын яамны төлөөлөл гээд 150 гаруй хүн оролцож мэдээлэл солилцон “ЗӨВЛӨМЖ” гаргах юм.
Өнгөрсөн 2022 оны хаврын тариалалт, намрын ургац хураалтад Ховд аймгийн хувьд 3200 гаруй тариаланчид ажиллан аймгийн хэмжээнд 3150 орчим га талбайд тариалалт хийж нийт 27.5 мянган тонн ургац хураан авсан. 
Тэгвэл энэ жил тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж 3500-д хүргэхээр төлөвлөж байна.

1 хүн нарын зураг байж магад

Жил ирэх тусам тариаланчдын тоо өсөж, авах ургацын хэмжээ нэмэгдэж энэ хэрээр орон нутагт ажлын байр бий болж байгаа сайн талтай. Гэвч бүтээгдэхүүн үнэгүйдэх, чанар, сорт нь алдагдах гээд сөрөг үр дагавар багагүй гарч байгаад хаа хаанаа анхаарах цаг болсныг аймгийн Засаг дарга Э.Болормаа зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ онцоллоо. 
Мөн усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, Тарвас, Булган сумын жимс, жимсгэнийг газарзүйн заалтад оруулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зэрэг орон нутгаас энэ салбарт барьж буй бодлогоо, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар товч танилцуулав. 

6 хүн нарын зураг байж магад

Зөвлөгөөнд оролцогчдод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогыг хэрэгжүүлэх газрын Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн мэргэжилтэн Н.Отгонбаяр “Газар тариалангийн салбарын бодлого, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр мэдээлэл өглөө.

1 хүн нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад

5 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ