-Аргын тооллын 7 сарын 1. Бямба (Санчир) гараг (2023)



Зуны дунд шар морь (бага) сар, 4 ногоон мэнгэ, төмөр суудалтай.
-Аргын тооллын 7 сарын 1. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 13, цагаан бич, хонгорцог-17 од, суудал гал, мэнгэ 5 шар, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:54.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин бар, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, эвлүүлэх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, худаг малтах, шинэ хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёх, хатгах үйл, хүнийг ханаж, төнөх, замд гарах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ