МОЭНКО ХХК 2023 оны эхний хагас жилд ОНХС-д 5.4 тэрбум төгрөг төвлөрүүллээ



Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК сүүлийн зургаан жил дараалан Шилдэг татвар төлөгч ТОП 100 аж ахуй нэгжийн нэгээр тасралтгүй шалгарч байгаа бөгөөд өнгөрсөн онд 113.6 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн дүнгээр шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжийн наймдугаарт эрэмбэлэгдсэн юм. 

Үүний зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, экспортолсон нүүрсний тонн тутмаас 1-1.2 ам.долларыг Ховд Хөшөөт хөгжил санд хандивладаг. Аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар "Хөшөөт хөгжил сан"-г татан буулгасан (2023.03.30). Тиймээс МоЭнКо ХХК-иас төвлөрүүлж ирсэн дээрх хандивыг ОНХС (Орон нутгийн хөгжлийн сан)-д төвлөрүүлж байна. 

Эхний хагас жилийн байдлаар МоЭнКо ХХК-иас нийт 5.4 тэрбум төгрөгийг тус санд төвлөрүүлсэн байна. Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нийт хандивын 70 хувийг Ховд аймаг, 15 хувийг Цэцэг сум, 15 хувийг Дарви сум хүлээн авч захиран зарцуулдаг. 
2017 оноос хойш Ховд хөшөөт хөгжил сан болон ОНХС-д 19.6 тэрбум төгрөг хандивлаад байна гэж мэдээллээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ