Ховд аймгийнхан “Ази-Европын түүхий эдийн худалдааны экспо-2023” арга хэмжээнд оролцов

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

(Хятад) “Ази-Европын түүхий эдийн худалдааны экспо-2023” арга хэмжээ энэ оны 08 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд ШУӨЗОрны Өрөмч хотод боллоо.  

1 хүн, өсгөгч, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Жил бүр зохион байгуулдаг тус экспог Ковид цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд цахимаар зохион байгуулж байсан. Тэгвэл энэ жилээс уламжлалын дагуу явуулж эхэллээ.

9 хүн нарын зураг байж магад

Экспогийн нээлтийн ёслолд Монгол, Пакистан, Узбекистан, Фижи, Сейшелийн арлууд, Казахстан, Киргизстан, Туркменистан зэрэг 20-иод орны сайд нар, Монгол улсад суугаа Элчин сайдууд, олон улсын нэр хүндтэй аж ахуйн нэгж, бизнесийн холбоодын тэргүүнүүд, дотоодын аж ахуйн нэгжийн удирдлагууд, холбоод, ажил хариуцсан мэргэжилтнүүд, эрдэмтэд, ШУӨЗОрны намын хороо, Ардын их хурал, Засгийн газар, НАМЗХ, корпусын холбогдох удирдлагууд оролцов.

3 хүн ба бумба нарын зураг байж магад
 
Ховд аймгаас аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид оролцлоо. 

7 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Олон улсын энэхүү Экспо нь Ази-Европын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц авчирсан чухал ач холбогдолтой ажил болно гэдгийг албаныхан онцолж байв. 
 
Нээлтийн ёслолын дараагаар төлөөлөгчид үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймгаас тус арга хэмжээнд “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпорац, Шинэ Ховд ҮТП, Агро парк төсөл болон ноос ноолуур, хүнсний чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг үндэсний зургаан аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчлав. Үүний үр дүнд зарим аж ахуйн нэгж бизнесийн шинэ санаагаа олж, зарим нь бизнесийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр боллоо.

17 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Зохион байгуулагчдаас өгсөн мэдээллээр энэ жилийн экспод дэлхийн шилдэг 500 гаруй, Хятадын томоохон 500-аад аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчилж хамтран ажилласан нь өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээг хамарснаараа ач холбогдолтой боллоо.

тэнгэр баганадсан барилга нарын зураг байж магад



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ