Элсэлтийн ерөнхий шалгалтад 750-иас дээш оноо авсан сурагчдыг урамшууллаа

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2023-2024 оны хичээлийн жилд 10 судлагдахуун хичээлээр давхардсан тоогоор 2488 шалгуулагч Ховд аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Нийт шалгуулагчдаас 17 сурагч 750-иас дээш оноо авсан байна. 
МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР:
Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Т.Сэрчмаа 800 оноо, 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагч Х.Нямцэцэг 761 оноо, 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Ц.Энхмаа 761 оноо, 
ХИМИЙН ХИЧЭЭЛЭЭР: 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагч Б.Нямгэгээ 797 оноо,
НИЙГЭМ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛЭЭР: 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Г.Мөнхцэцэг 775 оноо,
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн сурагч М.Энххүслэн 775 оноо, 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн сурагч Д.Оюундэлгэр 775 оноо, 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Д.Оюунгэрэл 775 оноо,
Жаргалант сумын Ерөнхий боловсролын Цаст-Алтай сургуулийн сурагч Б.Болортунгалаг 763 оноо, 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Э.Энхжин 752 оноо, 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын Цаст-Алтай сургуулийн сурагч Б.Мөнхгэрэл 752 оноо
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Отгонбилэг 752 оноо, 
МУИС-ийн ахлах сургуулийн сурагч Ц.Сарангэрэл 752 оноо, 
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР: 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын Прогресс сургуулийн сурагч Х.Пүрэвцэцэг 775 оноо, 
ФИЗИКИЙН ХИЧЭЭЛЭЭР:
Жаргалант сумын Ерөнхий боловсролын Цаст-Алтай сургуулийн сурагч А.Бумбаяр 767 оноо, 
Жаргалант сумын Ерөнхий боловсролын Прогресс сургуулийн сурагч Х.Пүрэвцэцэг 767 оноо,
БИОЛОГИЙН ХИЧЭЭЛЭЭР:
 Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагч Б.Нямгэгээ 752 оноо авчээ. 
Өнөөдөр /2024.08.14/ аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд үе тэнгийн сурагчдаа манлайлан амжилт үзүүлсэн эдгээр сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзан цаашдын сурах үйлст нь амжилт хүсэж, хүндэтгэл үзүүллээ.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

800 оноо авсан сурагчийг 1,0 сая төгрөгөөр,
790-өөс дээш оноо авсан сурагчийг 500 мянган төгрөгөөр,
750-иас дээш оноо авсан сурагчийг 300,0 мянган төгрөгөөр тус тус шагнаж урамшуулав. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймаг 2021 оноос хойш “Чадварлаг багш, оюутан, сурагч” дэд хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчдыг урамшуулж эхэлсэн байдаг. Ташрамд сонордуулахад нийт шалгуулагчдын хэмжээст онооны дундаж өмнөх жилтэй харьцуулахад /2023 онд дундаж оноо 505.9 оноо,  2024 онд 511.0 оноо/ 5 оноогоор өссөн үзүүлэлттэй байна. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ