“Алдар” спорт хорооны ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

May be an image of 7 people and text

Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооноос Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад биеийн тамир, спортын III шатны сургалтыг зохион байгуулж байна. 

Нэгтгэл, ангийн алба хаагчдад биеийн тамираар хичээллэхийг сурталчлахаас гадна орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан “Спорт өдөрлөг-нөхөрсөг тоглолт” зохион байгуулах замаар “цэрэг-эх оронч үзэл хүмүүжил”-ийг түгээхийг зорьж байна.

May be an image of 3 people and text

Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа, Г.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025.04.22/ Ховд аймагт ажиллаж байна.

May be an image of 1 person and text

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр хүлээн авч уулзав. 

Л.Энхбаяр:

Спортоор дамжуулж хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж яваа “Алдар” спорт хорооны хамт олон болон аварга, арслан, алдартнуудад талархал илэрхийлж амжилт хүслээ. 

Мөн Ховд аймаг ирэх жилүүдэд: 

-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж
-Нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч энэ салбарт олон чухал ажил, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа танилцуулав.

May be an image of 3 people and text

Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025.04.22/ хөтөлбөрийн дагуу Ховд аймагт ажиллаад дараагийн буюу Говь-алтай аймгийг зорих аж.

May be an image of 2 people and text



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ