-Аргын тооллын 7 сарын 21. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 7 сарын 21. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 26, цагаагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал хий, чөлөөт эх-3 од, идэр барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:15-20:41.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин тахиа, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин даллага авах, ном сонсох, хурим хийх, төрөл садан болох, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, андгай тавих, чуулах, үзмэр үзэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, арилжаа хийх, эд, мал худалдан авах, мал худалдах, замд гарах, нүүдэл хийх, тээрэм босгох, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, газар хөндөх, ан гөрөө хийх, мал гаргах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ