
-Аргын тооллын 7 сарын 31. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 7, цагаагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал шороо, тэргүүн дагуул-13 од, хотол чуулган барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:27-20:29.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин луу, нохой, хонь, үхэр жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бэрийн үйл, анд нөхөр бололцох, залбирах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, шинэ малгай, хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал гадагш өгөх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, суурь тавих, угаалга хийх, цэрэг хөдөлгөх, өс дарах, малын хашаа, хороо барих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.